Байгалийн чулуу
Барилгын чулуун хийц

Сод мана ХХК

Бидний тухай

СОДМАНА ХХК нь 2007 онд Улаанбаатар хотод үүсгэн байгуулагдсан ба байгалийн чулуун бүтээгдэхүүн, барилгын чулуун хийц үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлүүлсэн билээ.


Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийн хөгжилтэй улс орнуудын шилдэг дэвшилтэт техник, технологи, стандартыг өөрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр бид Монголдоо тэргүүлэх зэргийн чулууны үйлдвэр болж чадсан юм.

Бид ямагт чулууныхаа өнгө,загварын сонголтыг өргөн болгох,байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх,зах зээлд бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг өрсөлдөхүйц хэмжээнд байлгах зорилгыг эрхэмлэн ирсэн билээ. Өнгөрсөн хугацаанд бид олон төсөл, ажлыг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж ,гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийн баталгааг өндөр байлгахын төлөө үйгагүй ажиллаж ирсэн. Тиймээс ч бид өнөөдөр зах зээл дээр өөрийн гэсэн эзлэх орон зайтай,итгэл хүлээсэн түншүүд,үйлчлүүлэгчдтэй болж хамтдаа хөгжиж,урагшилж яваа үндэсний баялаг бүтээгч компани болсон байна.

Бид ямагт чулууныхаа өнгө,загварын сонголтыг өргөн болгох,байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх,зах зээлд бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг өрсөлдөхүйц хэмжээнд байлгах зорилгыг эрхэмлэн ирсэн билээ. Өнгөрсөн хугацаанд бид олон төсөл, ажлыг цаг хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж ,гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийн баталгааг өндөр байлгахын төлөө үйгагүй ажиллаж ирсэн. Тиймээс ч бид өнөөдөр зах зээл дээр өөрийн гэсэн эзлэх орон зайтай,итгэл хүлээсэн түншүүд,үйлчлүүлэгчдтэй болж хамтдаа хөгжиж,урагшилж яваа үндэсний баялаг бүтээгч компани болсон байна.

Өнөөдрийн байдлаар Содмана ХХК нь Сонгино Хайрхан Дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр байрлах өөрийн эзэмшлийн 8000 мкв талбай дээр үйлдвэрлэлээ эрхлэн явуулж байна.

Бид Итали ,Грек,Турк, Бразил, Намиб, Ангол, Хятад, Энэтхэг, Тайван зэрэг дэлхийн 10 гаруй улс орнуудад олборлосон байгалийн чулууг ашиглан барилгын дотор засал,гадна фасад,ландшафт,явган хүний зам,автозам засвар,гудамж талбайн тохижилт гэх мэт ашиглаж болох бүх төрлийн чулуу,чулуун хийцүүдийг үйлдвэрийн аргаар боловсруулан хэрэглэгчиддээ нийлүүлж байна. Бидний олон жилийн ажлын туршлага,сүүлийн үеийн дэвшилтэт тоон технологи дээр суурилсан үйлдвэрийн хүчин чадал,байгаль орчинд ээлтэй технологоор чулууг боловсруулж байгаа нь бидний давуу талууд юм.

Орчин цагийн байгалийн чулууны хэрэглээ хязгааргүй юм.Барилгын дотор гадна хананы өнгөлгөө,шат шалны чулуу,гоёлын болон энгийн багана,ил зуух,галын болон ариун цэврийн өрөөнүүдийн бүхий л тавцан, цонхны тавцан болон түүний амлагаа гэх мэт олон чулуун хийцүүдийг энд дурьдаж болох боловч эдгээр нь гагцхүү зөвхөн таны хүсэл, сонголт,төсөөллөөр л хязгаарлагдаж байдаг юм.Энэ бүхнийг таны төлөө урлаж бүтээхэд манай компанийн мэргэшсэн,эрч хүчээр дүүрэн залуучууд ямагт бэлэн байдаг.Бид үйлчүүлэгчдийнхээ тавьсан шаардлагыг хангах,хэмжил зүйн хувьд алдаагүй,чулууны насжилтыг хангаж суурилуулах горим,стандартын шаардлага хангасан үндсэн болон туслах материалуудийг ашиглах,хөдөлмөр хамгаалал,аюулгүй ажиллагааны дүрмийг чандлан биелүүлэх гэсэн үндсэн зарчмүүдийг үйл ажиллагаандаа үргэлж мөрдлөгө болгож ирсэн билээ.

Эдгээр нь ч бидний өнгөрсөн хугацаанд манай хамт олны хийж гүйцэтгэсэн ажил,томоохон төслүүд дээр илрэлээ олж үйлчлүүлэгч,захиалагч нарынхаа таашалд нийцэж чадсан юм.

Бид 2007 оноос хойш Эм-Си-Эс Пропертийз Холдинг,Макс Өргөө ХХК,Гангар Инвест ХХК,Номадс Сүлжээ ХХК,Монполимэт ХХК,Грийн Катеринг ХХК гэх мэт үндэсний томоохон компаниудтай өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж олон тооны төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Эдгээрээс товч дурьдвал:

Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд бид 40 гаруй мянган мкв байгалийн боржин,гантиг,шохойн чулуу, базальт,занар,травертин зэрэг чулуунуудийг импортолжээ.Энэ бүх ажлуудыг бид олон жилийн туршлага,мэргэшлийн ур чадвар,сэтгэл гарган хийсэн нь биднийг өнөөдрийн өндөрлөгт авчирсан гэдэгт бид итгэлтэй байдаг.

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ


Бид орчин үеийн техник технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй хослуулан Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулна.


Бид зах зээл дээр чулуун бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгч компани болно.


Хамтран ажиллах

Материал

Бид ямагт чулууныхаа өнгө,загварын сонголтыг өргөн болгох,байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх,зах зээлд бүтээгдэхүүнүүдийнхээ үнийг өрсөлдөхүйц хэмжээнд байлгах зорилгыг эрхэмлэн ирсэн билээ.


Calacatta Borghini
Spanish Gold
Crema Marfil
Dynasty Brown
Mountain White Danby
White Carrara Venatino
White Danby
Crema Marfil
Arabescato
Snow White
Calacatta Michaelangelo
Rojo Alicante
Calacatta Oro
Jerusalem Gold
Bardiglio
Rainforest Green
Dynasty Brown
Noble White
Black Marquina
Bateig Azul
Rainforest Brown
Calacatta Extra
Calacatta Michelangelo
Calacatta Michelangelo
Calacatta Michelangelo
Blue Damasco
Calacatta Extra
Bianco Goia
Creamo Delicato
Calacatta Gold
Bianco Rhino
Crema Marfil
White Thassos
Portoro Genuine Extra
Sivec
Bianco Altissimo
Calacatta Gold
Emperador Dark
Tropical Blue
Sparkling Blue
Aspen White
Azul Platino
Black Pearl
Black Thunder
Blue Eyes
Blue Fantasy
Blues in the Night
Butterfly Green
Costa Esmeralda
Namibian Gold
Netuno Bordeaux
New Astoria
New Caledonia
New Kashmir White
New Tunas
New Venetian Gold
Peacock Green
Oxford White
Red Ravel
River White

Манай баг

HIGN PRECISION CUT FROM ITALIAN MADE BRETON AND DELIVERED WITH OUR PROFESSIONAL INSTALLERS

blog-img-01

Холбоо барих

Манай компанийг сонгон үйлчлүүлсэн та бүхэнд бид чанартай үйлчилгээ үзүүлнэ.

Манай хаяг

Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо,
Сүлжээ ХХК байр 701 тоот,
Монгол Улс, Улаанбаатар хот 18071

Үйлдвэрийн хаяг

Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо,
Сонсголонгын гудамж 18-45
Монгол Улс, Улаанбаатар хот